• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тяньжинь хот "Нэг бүс нэг зам" дагуу 14 оронтой хамтын ажиллагаа байгуулав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-26 10:44:42

"Тяньжины олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн хамтын ажиллагаа, технологио харилцан уялдуулах-2017" уулзалт 25-ны өдөр Тяньжинь хотод болов. Израйль, Итали, Словени зэрэг "нэг бүс нэг зам" дагуу 11 орны 100 гаруй эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцож, 80 гаруй төсөлд хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны 15 гэрээнд гарын үсэг зурсан байна.

Эх сурвалжаас үзвэл, энэ удаад тохиролцсон хамтран ажиллах санамж бичиг болон хамтын ажиллагааны гэрээ нь шинжлэх ухааны салбарын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хамтарсан лаборатори байгуулах, технологийн паркийн хамтын ажиллагаа, технологийн туршлага солилцох зэрэг салбарыг хамарч байна. Уулзалтын үеэр Олон улсын технологи дамжуулах хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга Жанжан Тяньжиний хойд нутагт технологи дамжуулах зах зээлтэй хамтран "нэг бүс нэг зам"-ын технологи дамжуулах хамтын ажиллагааны санаачилгыг гаргалаа.

Гурван хоног үргэлжлэх тус арга хэмжээний хугацаанд мөн Хятад-Төв, Зүүн Европын (16+1)ойн аж ахуй болон ногоон барилгын хамтын ажиллагааны семинар, олон улсын нэн шинэ дэвшилтэт технологийн хамтын ажиллагааны төслийг танилцуулах хурал, Хятад Италийн шинэ санаачилга, шинийг үүдэх тэмцээн зэрэг арга хэмжээ зохиогдоно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе