• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ван И-г хүлээн авч уулзав

CRI       (GMT+08:00) 2017-05-26 09:44:57

25-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвад Кремлийн ордонд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын гадаад харилцааны яамны сайд Ван И-тай уулзжээ.

Дарга Ши Жиньпинд дотнын мэндчилгээ дэвшүүлэхийг Путин, Ван И-гээс хүсэж, Хятадын талын "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтыг амжилттай зохион байгуулсанд халуун баяр хүргэж, дарга Ши Жиньпинийг аль болох хурдан ОХУ-д айлчлахыг хүсэн хүлээж буйгаа илэрхийлжээ. Путин хэлэхдээ, Орос Хятад бол тал бүрийн стратегийн хамтарсан түнш мөн. Хоёр талын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг худалдаа, олон улсын асуудал зэрэг олон салбарыг хамарч байна. Одоо Оросын эдийн засгийн байдал сайн байна. Хоёр орны засгийн газрын салбар хоорондын хэлхээ холбоо зөвшилцлөө эрчимжүүлж, бүтээлч хамтын ажиллагааны хөгжлийн хандлагыг бэхжүүлэн, томоохон чухал төслийг сайтар хэрэгжүүлж, хоёр орны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаагаа өргөтгөхөд аятай сайхан нөхцөл боломж бүрдүүлж өгөх хэрэгтэй гэжээ. Орос Хятад БРИКС, ШХАБ, 20-ийн бүлэг зэрэг олон талт бүдүүвчийн хүрээнд нягт хамтран ажиллаж, олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, одоогийн халуун цэгийн асуудлыг хамтаар даван туулж, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ.

Ван И хэлэхдээ, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Орос бол харилцан итгэлцэн, харилцан дэмжих болно. Энэ бол хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны онцлог болох юм. Оросын талтай хамтаар дараагийн шатны хоёр орны дээд давхаргын хэлхээ холбоонд сайтар бэлтгэхэд Хятадын тал бэлэн байна. Саяхан ерөнхийлөгч Владимир Путин "нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад урилгаар оролцон уг чуулга уулзалт амжилттай болоход чухал хувь нэмэр оруулсан юм. Хоёр талаараа хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт болон Евроазийн эдийн засгийн холбоог уялдуулан шинэ амжилтад хүрэхийг дэмжих болно. Хятад, Оросын хөгжлийн стратеги уялдаа холбоотой байж, хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн байна. Хоёр талаараа худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, агаарын тээвэр, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, том төслийн хамтын ажиллагаагаа түргэтгэж, хөдөө аж ахуй, инноваци, Алс Дорнодын бүсийг нээн хөгжүүлэх зэрэг шинэ нэмэгдлийн цэгийг хайж, хоёр орны ашиг сонирхлын уялдаа холбоог гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хоёр орон бас олон улсын үйл хэрэг дэх стратегийн хамжилцаагаа эрчимжүүлж, хоёр орны стратегийн ашиг сонирхлыг эрс бат хамгаалан олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг энхийн аргаар зохицуулахыг дэмжих хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе