• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ном хэвлэлийн хамтын ажиллагааны "Нахиа" хөтөлбөр хэрэгжиж байна

CRI       (GMT+08:00) 2017-05-26 15:15:45

Хятад, Монголын ном хэвлэлийн солилцоо хамтын ажиллагааны "Нахиа" хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэг зурах болон ном сурах бичиг бэлэглэх, хүүхдийн зохиолчдын яриа уулзалт зэрэг арга хэмжээ 5-р сарын 26-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Монголын Хүүхдийн номын санд боллоо. Энэ арга хэмжээг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МУ-ын БСШУСЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Мэдээлэл, Хэвлэл, Радио, Телевизийн товчоо, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар зохион байгуулж, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ном хэвлэлийн группын Хүүхэд багачуудын ном хэвлэлийн хороо, Монголын Хүүхдийн номын сан зэрэг газрууд хамтран зохин байгуулсан юм.

Тус арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д сугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй, Хятадын Соёлын Төвийн дэд дарга Хасбагана, МУ-ын БСШУС-ийн сайд Ж.Батсуурь, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МУ-ын БСШУСЯ-ны Соёл урлагийн газрын дарга Н.Болд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Мэдээлэл, Хэвлэл, Радио, Телевизийн товчооны дарга Жян Буян, тэрчлэн МУ-ын Зохиолчдын эвлэлийн хороо, Хүүхдийн зохиолчдын зөвлөл, МУ-ын бүх шатны номын сангийн төлөөлөл, эрдэмтэн зохиолчид, сэтгүүлч сурвалжлагчид болон сурагч хүүхэд нийт 300 гаруй хүн оролцов.

Мөн тус арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, МУ-ын БСШУС-ийн сайд Ж. Батсуурь, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Мэдээлэл, Хэвлэл, Радио, Телевизийн товчооны дарга Жян Буян, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нар баяр хүргэж, үг хэллээ.

Энэ арга хэмжээний үеэр Хятадын талаас Монголын талд нийт 1400 ком, 56 мянган ширхэг, 1 сая юанийн үнэ бүхий ном бичиг бэлэглэв.

\ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе