• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Замын-Үүдийн багш сурагчид Эрээн хотоор аялав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-26 16:31:46

Саяхан БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас Хятад, Монгол хоёр орны нөхөрсөг харилцааг дэмжин, хоёр орны хүн ардын харилцааг бэхжүүлэхийн тулд Монгол улсын Замын-Үүд хотын 1, 2, 3-р дунд сургууль, "Үлэмж тэнгэр" дунд сургуулийн багш сурагчид, бага насны хүүхдүүдийг эцэг эхчүүдтэй нь хамт, Эрээн хотоор нэг өдөр аялах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Аяллын баг Эрээн хотын Үлэг гүрвэл судлалын хүрээлэн, Үлэг гүрвэлийн судалгааг дэлгэрүүлэх ордон, "Улаа өртөө" зэрэг газраар зугаалж, Эрээн хотын түүх соёл, хөгжлийг сонирхон, дурсгалын зураг татуулсан байна.

Энэ багт орж, сэтгэл хангалуун аялсан Монгол улсын Замын-Үүд хотын 2-р дунд сургуулийн сурагч Өсөхбаяр аяллынхаа тухай ингэж ярьсан юм:

Сайн байна уу? Намайг Туяа овогтой Өсөхбаяр гэдэг. Би Замын-Үүдийн 2-р дунд сургуульд сурдаг. Би энэ музейг 2 дахь удаагаа үзлээ. Эртний хүмүүсийн хэрэглэж байсан эд өлгийн зүйл, 3D гүрвэл шилэн дээгүүр явж байгаа нь гоё байлаа. Янз бүрийн ургамал, эрт цагт хүн анх үүссэн түүх бас сонин санагдсан. Олон газрын хүмүүс ирээд арилжаа наймаа хийж байгаа нь ч сонирхолтой байлаа.

Энэ арга хэмжээг БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар ноднин жил анх удаагаа зохион байгуулсан бөгөөд энэ жил ийнхүү хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газрын дарга Гэгээнчимэг ингэж ярьсан юм:

Ерөнхий консулын газраас, хоёр хотын найрсаг харилцааг бэхжүүлэхийн тулд өнгөрсөн жилээс эхлэн Замын-Үүдийн 1, 2, 3-р дунд сургуулийн багш сурагчид, эцэг эхчүүдийг Эрээн хотоор 1 өдөр аялуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Хүүхдүүд Эрээн хоттой танилцаад их баярлаж, сэтгэл өндөр байна. Энэ арга хэмжээний гол зорилго бол багш, сурагчдыг Эрээн хоттой танилцуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг харуулж, тэднийг хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх гүүр болгох явдал юм.

/Эрээн хотын радиогийн сурвалжлагч Бүрэнгоо , Эрдэнэбулаг, Урьхан нар мэдээлэв /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе