• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2017 оны Хятадын олон улсын их өгөгдлийн салбарын үзэсгэлэн яармагт баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-26 20:29:09

2017 оны Хятадын олон улсын их өгөгдлийн салбарын үзэсгэлэн яармаг 5-р сарын 26-нд Гүйян хотод нээгдсэнд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян баярын захирал ирүүлсэн байна.

Ли Кэчян захидалдаа, өдгөө технологийн шинэ ээлжийн хувьсгал болон ажил төрлийн салбарын өөрчлөлт даян дэлхийг хамарч, их өгөгдөл, үүлэн тооцоолуур, зүйлсийн сүлжээ, зохиомол оюун ухаан, Блокчайн зэрэг шинэ техник тасралтгүй бий болж, дижитал эдийн засаг нь хүн төрөлтний үйлдвэрлэл амьдралд гүнзгий өөрчлөлт авчиран, ирэх тусмаа эдийн засгийн шинэ чухал хөшүүрэг болж байна. Хятад улсын засгийн газар уг салбарын хөгжилд ихэд анхаарал хандуулан, инновацаар хөшүүрэг болгосон хөгжлийн шинэ стратегийг тууштай хэрэгжүүлэн, засаглалыг цомтгох, үйлчилгээг сайжруулах зэрэг өөрчлөлт явуулж, нийт олноороо үйлс босгохыг интернетийн хүчирхэг орны стратеги, үндэсний их өгөгдлийн стратеги, "интернет+" зэрэг төлөвлөгөө, "Хятадад үйлдвэрлэв-2025" зэрэгтэй нэгтгэн уялдуулж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт болон нийгмийн хөгжлийг ахиулахыг хичээж байна. Тиймээс дэлхийн орны тэргүүний салбартай хамтран, дижитал эдийн засгийн шинийг санаачлан, хөгжлийн боломжоо хуваалцан, хүн төрөлхтний улам ухаалаг, улам сайн сайхан маргаашийг цогцлоход бэлэн байна гэжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ма Кай нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе