• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2017 оны Хятадын олон улсын их өгөгдлийн салбарын үзэсгэлэн яармагт баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-27 17:08:44

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2017 оны Хятадын олон улсын их өгөгдлийн салбарын үзэсгэлэн яармаг Гүйян хотод 5-р сарын 26-нд нээгдсэнтэй холбогдуулан баярын захидал ирүүлсэн байна.

Ли Кэчян захидалдаа, өдгөө технологийн болон аж үйлдвэрлэлийн салбарын өөрчлөлт даян дэлхийг хамарч, их өгөгдөл, үүлэн тооцоолуур, зүйлсийн сүлжээ, зохиомол оюун ухаан, гинжин блок зэрэг шинэ техник тасралтгүй бий болж, дижитал эдийн засаг нь хүн төрөлхтний үйлдвэрлэл амьдралд гүнзгий өөрчлөлт авчран, ирэх тусмаа эдийн засгийн өсөлтийн шинэ чухал хөшүүрэг болж байна. Хятад улсын засгийн газар уг салбарын хөгжилд ихэд анхаарал хандуулан, инновациар хөшүүрэг болгосон хөгжлийн шинэ стратегийг тууштай хэрэгжүүлэн, засаглалыг цомхотгох, үйлчилгээг сайжруулах зэрэг өөрчлөлт явуулж, олон нийтийн бизнес эрхлэлт, интернетийн хүчирхэг орны стратеги, үндэсний их өгөгдлийн стратеги, "интернет+" зэрэг төлөвлөгөө, "Хятадад үйлдвэрлэв-2025" зэрэгтэй нэгтгэн уялдуулж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт болон нийгмийн хөгжлийг дэмжихийн тулд хүчин чармайж байна. Тиймээс дэлхийн олон орны тэргүүний салбартай хамтран, дижитал эдийн засгийн шинийг санаачлан, хөгжлийн боломжоо хуваалцан, хүн төрөлхтний улам ухаалаг, улам сайн сайхан маргаашийг цогцлоход бэлэн байна гэжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ма Кай нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе