• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-27 17:00:10

27-нд Чинхуа, Тяньжинь их сургууль зэрэг 19 Үндэсний их сургуулийн шинжлэх ухааны парк хамтран Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн их сургуулиудын шинжлэх ухааны паркийн холбоог байгуулсныг Хэбэй мужийн Баодин хотод зарлалаа.

Баодин дахь Үндэсний их сургуулийн шинжлэх ухааны паркийн дарга, Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн их сургуулиудын шинжлэх ухааны паркийн холбооны дэд дарга Чэн Тяньзүнь: манай холбоо Хятадын Шинжлэх Ухааны Яам, Боловсролын Яамны санаачилгаар байгуулагдаж, Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн их сургуулиудын нөөцийг нэгтгэн, гүүрийн болон удирдах үүргийг ашиглан шинжлэх ухааны холбогдох салбаруудыг хөгжүүлэн, шинжлэх ухааны амжилтад хүрэхийг зорин ажиллаж байна гэлээ.

Хятадын Боловсролын Яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дэвшилтэд технологийн хэлтсийн дарга Жан Жяньхуа: Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн эдийн засгийн тойрог нь Хятадын их дээд сургууль, судалгааны байгууллага болон технологийн мэргэжилтнүүд хамгийн их төвлөрсөн бүс юм. Энэхүү холбоо нь үндэсний их сургуулийн шинжлэх ухааны паркийн шинэ бодлого, шинэ механизм, нөөцийг нэгтгэсэн давуу талыг ашиглан, уг бүсийн Шинжлэх ухаан, технологийн инновацийн интеграцид шинэ эрч хүч оруулахыг хүсэж байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе