• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2017 оны Хятадын ядуурлыг бууруулах олон улсын форум Бээжинд нээгдлээ

CRI       (GMT+08:00) 2017-05-27 15:46:44

2017 оны "Хятадын ядуурлыг бууруулах олон улсын форум" 26-нд Бээжинд нээгдлээ. Уг форум ядуурлыг бууруулах хөтөлбөрийг боловсруулан хуваалцан эдлэх уриан дор болж байна. Энэ удаагийн форумыг Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба удирдаж, Хятадын интернет сүлжээний мэдээллийн төв, Хятадын олон улсын ядуурлыг буруулах төв, дэлхийн банк, НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус форумд олон улсын 16 байгууллага, 7 орны 100 гаруй хүндэт зочид оролцож, ядуурлыг буруулах төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэж, Хятадын ядуурлыг бууруулах туршлагаас хуваалцаж байгаа юм.

Форумд Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны ядуурлыг бууруулах танин мэдэхүйг хуваалцах сайт гадаад дотоодын ядуурлыг бууруулсан жишээг хуваалцсан интернет тавцан ашиглалтад орлоо. Уг интернет тавцан бүтцийн зураг болон бодит үйл явдлыг уялдуулах хэлбэрээр олон нийтэд Хятадын болон дэлхийн ядуурлыг бууруулах арга туршлагыг харуулах болно. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе