• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Египетэд гарсан террорист халдлагатай холбогдуулж үг хэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-28 15:26:00
27-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан, Египетэд гарсан террорист халдлагатай холбогдуулж, сэтгүүлчийн асуултад хариулав.

26-нд, Египетийн Ел Мин Я мужид Коптик христэд итгэгчдэд чиглэсэн террорист халдлага болсны улмаас 28 хүн амиа алдаж, 26 хүн шархаджээ. Хятадын тал үүнийг хэрхэн үзэж байгаа вэ хэмээн сэтгүүлчийн асуултад Лү Кан, Хятадын тал дээрх халдлагын хэргийг хатуу зэмлэн буруушааж буйгаа илэрхийлэв. Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Ли Кэчян, Гадаад харилцааны сайд Ван И нар уг хэргээр Египетийн ерөнхийлөгч Ал-Сиси, Ерөнхий сайд Исмайл, Гадаад харилцааны сайд Шөукри нарт тус тус эмгэнэлийн цахилгаан илгээсэн гэжээ.

Лү Кан: Хятадын тал ямарваа хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцэх ба Египетийн талын үндэсний аюулгүй тогтвортой байдлаа хамгаалах, терроризмд цохилт өгөх хүчин чармайлтыг үргэлжлэн хэлбэрэлтгүй дэмжинэ гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе