• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс ногоон хөгжлийг уриалж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-28 15:27:05

Хятадын КН-ын төв хорооны улс төрийн товчоо 5-р сарын 26-нд ногоон хөгжил, амьдралын хэвшил бий болгох тухай 41 дэх хурлыг зохион байгуулжээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, ногоон хөгжил, амьдралын хэвшил бий болгох нь шинэ хөгжлийн үзэл ойлголтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага мөн. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ажлынхаа чухал байранд тавьж, нөөцийг хэмнэн, байгаль орчноо хамгаалах улсын үндсэн бодлогыг баримтлан, хэмнэх, хамгаалахыг тэргүүн чухалд үзэн, сэргээхээр гол чиглэл болгож, нөөцийг хэмнэн, байгаль орчныг хамгаалсан үйлдвэрлэлийн бүтэц, хэлбэр, амьдралын хэвшил бий болгож, нийгэм, эдийн засгийг хөгжүүлж, экологийн орчныг хамгаалан, ард иргэдийн үйлдвэрлэл, амьдралын орчныг сайжруулахын төлөө зүтгэх ёстой гэжээ.

Ши Жиньпин хурлыг даргалж: Хүн төрөлхтний хөгжлийн үйл ажиллагаа байгалиа хүндэтгэж, байгалийн жимыг даган, түүнийг хамгаалах хэрэгтэй. Эс тэгвэл эх байгаль шийтгэх болно. Энэ журмыг хэн ч хориглож чадахгүй. Хүн байгалиас төрж, хамт оршдог учраас эх байгалийг сүйтгэх нь өөрийгөө хохироож байгаа явдал юм. Байгалийн жимийг дагаж л байвал байгалийг ашиглаж хөгжүүлэхэд тойруу замаар замнахгүй болно. Өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойш Хятадын нийгэм, эдийн засаг түүхэн амжилтад хүрсэн. Энэ бол бидний бахархал юм. Хурдтай хөгжлийн явцад бидэнд экологийн асуудал тулгарч, сул тал болсон бөгөөд ард иргэдийн анхаарал хандуулж буй гол асуудал болж байна. Энэ байдлыг өөрчлөхийн төлөө хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе