• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

5-р сарын 5-ны баярыг Хятад даяар тэмдэглэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-28 15:30:55

28-нд энэ оны билгийн тооллын 5-р сарын шнийн 5-ны баярын амралтын эхний өдөр тохиож, Хятад даяар төмөр зам, авто замын тээврийн оргил үед орлоо. Энэ баяраар гурав хоног амрах учраас ойр нутгаар аялах явдал түгээмэл болж байна.

Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын тоо баримтын төвөөс, энэ амралтаар давхацсан тоогоор нийт 80 сая хүн жуулчилж, дотоодын аялал жуулчлалын орлого 33 тэрбум юаньд хүрнэ гэж төсөөлж байна. Зорчигчдын 50 орчим хувь нь хотын дүүрэг зэрэг ойрхон газраар аялах бөгөөд зоо парк, гол сэдэвт парк, иргэдийн зан заншил, экологийн орчинтой танилцана. Ши-Ань, Чэндү, Сүжөү, Гүйлинь, Сань-Я, Ханжөү зэрэг газрыг зорих жуулчид олон байгааг судалгааны дүн харуулжээ.

27, 28-нд Хятадын төмөр зам, авто замын тээвэр оргил үедээ орлоо. Төмөр замын салбарын тооцоолсноор, 27-30-нд Хятадад галт тэргээр аялах жуулчид давхацсан тоогоор 44.6 саяд хүрч, ойр нутгаар аялах, хамаатныдаа зочлох хүмүүс илэрхий нэмэгдэх төлөвтэй байна. Энэ амралтын үеэр хурдны авто замын хураамжийг чөлөөлөөгүй юм.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе