• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"THAAD" системийн асуудалд БНСУ-ын байр суурь тодорхойгүй байна гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-28 15:54:10

28-нд БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын Энх тайвныг хамгаалах үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч 27-нд хэлэхдээ: "THAAD" систем байрлуулахыг хүчингүй болгохыг БНСУ-ын улам олон иргэн шаардах болжээ. БНСУ-ын эрх баригчид иргэдийн хүслээр тус системийг байрлуулахаа зогсоож, "тодорхойгүй байр суурь" баримтлахгүй байх ёстой юм гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч: "THAAD" системийг байрлуулах буюу цуцлахаас БНСУ гадаадын хүчнийг дагах уу, үндэстнээ чухалчлах уу гэдэг нь харагдана гэжээ.
 
БНСУ-ын засгийн газрын зүтгэлтэн: БНСУ "THAAD" систем байрлуулахыг түр зогсоох замаар БНАСАУ-ын цөмийн туршилтыг зогсоож, хойгийн хурцадмал байдлыг намжаан, Өмнөд Умардын харилцааг сайжруулах талаар бодолцож болно гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе