• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын анимэйшн урлагийн 13 дахь үзэсгэлэн яармаг болох гэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-28 15:57:34

Хятадын Чанчүнь хотод зохион байгуулагддаг олон улсын анимэйшн урлагийн 13 дахь үзэсгэлэн яармаг 28-нд эхэлж, дэлхийн олон газрын мянга гаруй оролцогч нийт 10 мянга гаруй урлагийн бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож, хамтран ажиллах боломж хайх юм байна. Үзэсгэлэн яармагийн хүрээнд нийт 13 арга хэмжээ зохион байгуулах юм.

Соёлын шинэчлэлийн салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Анимэйшн урлаг сүүлийн жилүүдэд Хятадад эрчтэй хөгжиж байна. Хуучны аж үйлдвэрийн Чанчүнь хот энэ салбарын хөгжлийг чухалчлан, орчин үеийн үйлчилгээний төрөл болгон хөгжүүлж, эдийн засгийн бүтцийн асуудлаа шийдвэрлэх арга зам болгож байна.

\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе