• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их долоогийн дээд хэмжээний уулзалт нийтлэг ойлголтод хүрэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-28 15:58:24

2 хоног хуралдсан Их долоогийн дээд хэмжээний уулзалт 27-нд Италийн Таорминад өндөрлөв. Уулзалтын дараа гаргасан албан мэдэгдэлд тэмдэглэснээр, Их долоо терроризмын эсрэг болон чөлөөт худалдааны талаар нийтлэг ойлголтод хүрсэн ч цаг уурын өөрчлөлтийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Албан мэдэгдэлд: Аюулгүй байдал, терроризмын эсрэг асуудлаар Ливи, Сири, Иракийн дунд урт хугацаагаар оршиж буй мөргөлдөөнийг зохицуулж, хэт даврагч бүлэглэлд эзлэгдсэн газар нутгийг буцаан авч, терроризмын эх үүсвэрийг арилган, эцсийн бүлэгт терроризмыг устгана гэжээ.

Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах "Парисын хэлэлцээр"-ийн тухай Америкаас бусад 6 орон тус хэлэлцээрийг даруй хэрэгжүүлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулна гэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт "Парисын хэлэлцээр"-ээс гарах эсэхээ шийднэ гэж твитрээр жиргэжээ. Италийн ерөнхий сайд Паоло Жентилони хэвлэлийн бага хуралд даруй зөв сонголт хийхийг АНУ-д хандан уриалсан юм.

Чөлөөт худалдааны асуудлаар зах зээлийг нээлттэй байлгаж, худалдааг ивээх үзэл, шударга бус худалдааны үйл ажиллагааг эсэргүүцнэ гэжээ.

Албан мэдэгдэлд: Африк, Ойрх Дорнодын цагаачид, дүрвэгсдийн асуудлаар их долоон орон хариуцлага хүлээх ёстой гэсэн байна. Цагаачид, дүрвэгсдийн хүний эрхийг хамгаалахын хэрээр улс орны бүрэн эрх, хилийн эзэмшлийн эрхийг баталгаажуулж, улс орны ашиг сонирхол, аюулгүй байдлын бодлоготой зохицсон дүрвэгсдийн бодлого гаргах ёстой гэжээ.
\Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе