• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Шри-Ланкийн ерөнхийлөгчид цахилгаан утас илгээв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-29 14:46:43

28-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Шри-Ланкийн үерийн гамшигтай холбогдуулан, тус улсын ерөнхийлөгч Майтхрипала Сирисенад цахилгаан утас илгээж, нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлэн, гамшгийн бүсийн иргэд, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй сэтгэл нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ши Жиньпин цахилгаан утсандаа: Хятад Шри-Ланка бол уламжлалт найрсаг хөрш юм. Шри-Ланкийн ард иргэд гамшигт өртсөнд Хятадын ард иргэд харамсаж байна. Хятадын засгийн газар Шри-Ланкийн засгийн газрын аврах ажлыг бүх талаар дэмжин, тус дэм болоход бэлэн байна. Шри-Ланкийн засгийн газар, ард түмэн гамшгийг даван туулж, гэр орноо сэргээн босгож чадна гэдэгт бид итгэж байна гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе