• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чюй Юаний төрсөн нутагт "билгийн тооллын 5-р сарын 5-ны баяр"-ыг тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2017-05-30 16:03:10

5-р сарын 30-ны өдөр нь Хятадын билгийн тооллын тавдугаар сарын тавны баярын эхний өдөр байлаа. "Билгийн тооллын 5-р сарын 5-ны баярыг Чюй Юаний төрсөн нутагт тэмдэглэх соёлын наадам" мөн өдөр Хубэй мужийн Зигүй сяньд нээгдэв. Олон газраас хүрэлцэн ирсэн жуулчид, Чюй овогтны үр хойч болон тухайн нутгийн ард олон хамтдаа Чюй Юаний төрсөн нутаг Зигүйд цуглаж, "Хятадын яруу найргийн өвөг" хэмээгдсэн Чюй Юанийг дурсан санасан байна.

Нээлтийн ёслолд хуучны уламжлалт тахилгын ёслол болов. Хүмүүс Гурван хавцлын далангийн урд тал дахь Чюй Юаний дурсгалын талбайд ирж, гурав удаа ёслох эртний ёсолгоогоор Чюй Юаньд зориулан тахилга үйлдсэн байна.

Дараа нь мөрнийг тахих ёслолын үйл ажиллагаа болов. Хүрээлэн хурсан олон хүний дундуур зургаан луун толгойг мөрөн рүү хүргэж, луут завинд тааруулжээ. Луут завь ар араасаа эргээс салж мөрний гүн рүү одож, гүн гашуудан дурссан үг аялгуутай "Миний ах ирнэ", "Сүнс даллах эгшиг" зэрэг дуу дуулж, луут завь мөрний голоор алгуурхан зорчиж, Чюй Юаний онгод сүнс төрсөн нутагтаа эргэн ирэхийг билэгдэн дуудсан байна.

Зигүй бол Чюй Юаний төрсөн нутаг. 2000 гаруй жилийн турш тухайн нутагт Чюй Юанийг дурсах агуулгатай өвөрмөц зан зүйл бий болжээ. Чюй Юаний төрсөн нутагт зохиогддог билгийн тооллын 5-р сарын 5-ны зан үйлийг 2009 онд НҮБ-ын ЮНЕСКО "Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээл"-д бүртгэсэн байна. "Чюй Юаний төрсөн нутагт зохиогддог билгийн тооллын 5-р сарын 5-ны соёлын наадам" бол улсын хэмжээний цорын ганц тус баярын соёлын наадмын үйл ажиллагаа юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе