• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мьянмарын 21-р зууны Биньлүн хоёр дахь хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-30 16:14:39

5-р сарын 29-нд, Мьянмарын 21-р зууны Биньлүн хоёр дахь хурал буюу Холбооны энх тайвны бага хурал Нейпьидод өндөрлөлөө. Энэ удаагийн хурал 37 төрлийн хэлэлцээрийн заалтыг батлан зөвшөөрч, засгийн газар, батлан хамгаалах арми, улс төрийн нам, орон нутгийн иргэдийн төлөөлөгчид хаалтын ёслолын үеэр хамтдаа гарын үсэг зурсан байна.

Төрийн зөвлөлийн ахлах сайд Ан Сан Су Чи хаалтын ёслолын үеэр хэлэхдээ, уг хэлэлцээрт гарын үсэг зурсан нь үндэстний эв нэгдэл, энх тайван, ардчилсан холбооны тогтолцооны байгуулалт чухал алхам хийсэн бөгөөд энхийн хэлэлцээг ашиглах арга замаар нийтлэг ойлголтод хүрэх чухал практик юм гэжээ. Тэрээр бас энх тайвны арга зам баримтлахыг холбогдох талуудаас шаардаад, улс орны амар амгалан байдлыг хамгаалахын тулд энх тайвны замаар замнахад ямар ч саад бэрхшээл тулгарсан даван туулж чадах юм гэжээ.

Энэ удаагийн хурал нь улс төр, эдийн засаг, нийгэм болон газар эдэлбэр хийгээд байгаль орчны 4 салбарын 41 асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд эцэст нь улс төрийн 12, эдийн засгийн 11, нийгмийн 4, газар эдэлбэр хийгээд байгаль орчны 10 асуудлыг багтаасан нийт 37 асуудлыг хэлэлцэн тохиролцоонд хүрчээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе