|
|
||
5-р сарын 29-нд, Кенийн 100 гаруй жилийн хугацаан дахь анхны шинээр байгуулж буй төмөр замын шугам Момбаса-Найробийн стандарт хангасан төмөр зам удахгүй ашиглалтад орох гэж буй үеэр барилгын гүйцэтгэгч тал Хятадын зам тээврийн байгуулалтын хувьцаат хязгаарлагдмал хариуцлагатай компани Кенийн нийслэл Найробид "Хятадын зам тээврийн бүтээн байгуулалтын 2016 оны жил тутмын нийгмийн хариуцлагын тайлан" болон "Момбасагийн Найробийн төмөр замын төслийн 2016 оны жил тутмын нийгмийн хариуцлагын тайлан"-г тавих симпозиум зохион явуулжээ. Энэ нь Хятадын аж ахуйн нэгжийн хилийн чанадад зохион явуулж буй анхны аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын тайлангаа тавих хурал юм. Тайлангийн хурлын дараа Хятад, Кенийн зөвлөхүүдийн эрдэмтэд "нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны нөхцөл боломж, өрсөлдөөн сорилтын талаар авч хэлэлцсэн байна.
Хятадаас Кенид суугаа элчин сайд Лю Шяньфа тайлангийн хурлын ёслолын үеэр хэлэхдээ, аж ахуйн нэгжүүд тухайн нутагт нийгмийн үүрэг хариуцлага хэрэгжүүлж байгаа нь хамтдаа хөгжихийг биелүүлэх цорын ганц арга зам бөгөөд "гадагш гарч бизнес эрхлэх" Хятадын аж ахуйн нэгжүүдийн хурдтай хөгжлийг биелүүлэхийн зайлшгүй сонголт юм. Сүүлийн жилүүдэд Кени дэх Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, Хятадын харьяатуудтай хамтран ажиллаж, нийгмийн үүрэг хариуцлагыг нухацтай хэрэгжүүлэн, бодит үр дүнд хүрснээр барахгүй ажлын байрыг нэмэгдүүлэх, технологийн түвшнийг дээшлүүлж, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулахад хувь нэмэр оруулсаар ирлээ гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |