|
|
||
5-р сарын 31-нээс 6-р сарын 1-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Герман улсад айлчилж, канцлер Ангела Меркельтэй хоёр орны ерөнхий сайд нарын жил тутмын уулзалт хийх юм.
Хятадаас Германд суугаа элчин сайд Ши Миндэ ерөнхий сайд Ли Кэчяны Германд хийх айлчлалын гол үүрэг, зорилт юу байх, Хятад, Германы хамтын ажиллагааны ирээдүйн боломж зэрэг асуудлаар манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгсөн байна. Ингээд манай радиогоос Германд суугаа сэтгүүлчийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Хятад, Герман дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Элчин сайд Ши Миндэ: Би Германд суугаа элчин сайдаар 5 жил шахам ажилласан. Яг 45 жилийн өмнө ГХЯ-д орж, Германтай холбоотой ажилд оролцож эхэлсэн билээ. Хоёр орны харилцааны хөгжлийн бүх үйл явцыг нүдээр үзэж, олон үе шатанд нь оролцож явсан гэжээ.
"45 жилийн хугацаанд, хоёр орны харилцааны хөгжилд хэдийгээр ийм тийм өгсөлт уруудалт, ээдрээ эргэлзээ байсан ч, ерөнхийдөө тогтвортой байж, асар их үр дүнд хүрсэн. Ялангуяа сүүлийн хэдэн жилд, 2014 оноос хойш Хятад, Герман хоёр орны засгийн газар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор шийдвэрлэж, бидний олон салбар дахь харилцаа бодитоор үсрэнгүй хөгжсөн юм. Энэ удаад Ли Кэчян ерөнхий сайдын хийх айлчлалын хамгийн гол тал бол 45 жилийн Хятад, Германы харилцааны хөгжлийг эргэн харж, Хятад Германы харилцааны шинэ хамтын ажиллагааны салбарыг тогтоож, хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлох явдал юм" гэжээ.
Ши Миндэ хэлэхдээ: Европ ээдрээтэй асуудалтай тулгарч, олон улсад тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж буй өнөөдөр ерөнхий сайд Ли Кэчян Германд 3 дахь удаа албан ёсоор айлчилж буй нь Хятад Европ, Хятад Германы харилцаанд чухал ач холбогдолтой төдийгүй хоёр талд хөгжлийн боломж олгон, эдийн засгийг интеграцчилах, чөлөөт худалдааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг хялбарчлах дохиог уламжиллаа гэжээ. Тэрээр, хоёр удирдагч "Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орох тухай хэлэлцээр"-ийн 15-р заалтын тухай санал бодлоо гүнзгий солилцсон гэжээ. WTO-гийн гишүүн орнууд Хятад улсад хямдаар борлуулахын эсрэг шалгалт хийх үед "Ижил төстэй орон" -ы тухай үйл ажиллагаагаа бүх талаар зогсоох нь Европын холбоо, Германы гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлага мөн гэж Ши Миндэ тодорхойлжээ.
"Юуны өмнө тэд Дэлхийн худалдааны байгууллагын үүрэг хариуцлагаа гүйцэтгэх ёстой, 15-р заалт бол маш чухал зүйл. Үүний зэрэгцээ бид Европын холбоотой харилцан хүндэтгэж, эрх тэгш хэлцлийн замаар худалдааны зөрчлийн асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байна. Ганц талын ямар нэг бодлого, худалдааны ивээх үзэл хоёр талд ашиггүй. Хятад улс улам нээлттэй болж байгааг бид олж харах ёстой. Энэ бол үгүйсгэх аргагүй бодит байдал юм. "
Тэрээр хэлэхдээ: Одоо Хятадад Германы 8200 гаруй аж ахуйн нэгж бий, Германд Хятадын 2000 аж ахуйн нэгж байгаа. Хэдийгээр хамтын ажиллагааны явцад зарим санал зөрөлдөөн гарсан боловч Хятад дахь Германы аж ахуйн нэгжийн ашиг орлогын байдал, Хятадын аж ахуйн нэгжээс Германы талд хөрөнгө мөнгөний дэмжлэг өгсөн, зах зээлийн зам суваг, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлсэн зэрэг бодит жишээнээс бид, хамтын ажиллагаагаа өргөтгөх нь харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх зам суваг гэдгийг төвөггүй ойлгож болно гэжээ.
Ши Миндэ хэлэхдээ. Дэлхий дахинд Хятад, Германы хамтын хөгжлийг ачаалан тээх зах зээлийн орон зай хангалттай бий. Хятад, Герман хамтын ажиллагааны механизм тогтолцоогоо шинэчлэх төдийгүй үзэл ойлголтын хязгаарыг даван туулж, хамтын ажиллагааны ойлголтоо шинэчилж, нээн хөгжүүлэх үзэл санаагаар Хятад Германы хамтын ажиллагааг улам сайжруулах ёстой.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |