|
|
||
Эрээн хотын радио телевиз хорооны мэдээ: Хятад, Монгол хоёр улсын цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохиодог 2017 оны "Нахиа" цомын төлөөх хөл бөмбөгийн тэмцээн Эрээн хотод амжилттай болж өндөрлөлөө.
Жил бүрийн 6-р сарын 1-нд болдог дэлхийн хүүхдийн баярыг угтан 5-р сарын 26-ний өдөр Эрээн хотын сурган хүмүүжлийн товчооноос Хятад, Монгол хоёр улсын цэцэрлэгийн хүүхдийн дунд зохиодог 2017 оны "Нахиа" цомын төлөөх хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулав. Уралдааныг урьдчилсан болон шувтарга гэсэн хоёр хэсэгт хуваан явуулжээ.
Хоёр улсын цэцэрлэгийн хүүхдүүдийн хөл бөмбөгийн уралдааныг энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэхүү уралдаан нь Хятад, Монгол хоёр улсын сургалт хүмүүжлийн харилцааг бататгаж, цэцэрлэгийн хүүхдүүдийг хөл бөмбөгөөр идэвхтэй хичээллэхийг нь дэмжиж, тэдэнд хөл бөмбөгийн талаарх мэдлэг өгч, ур чадварыг нь хөгжүүлж, хүүхдийн дур сонирхлыг нэмэгдүүлэн бие махбодын хувьд эрүүл чийрэг өсөхөд нь түлхэц болж, Хятад Монгол хоёр улсын сурган хүмүүжлийн харилцааг хүүхэд багачуудаас эхэлж бататгах зорилготой юм.
Тус тэмцээний урьдчилсан хэсэгт Эрээн хотоос албаны болон хувийн 6 цэцэрлэгийн 7 анги төлөөлөн оролцож, хурц ширүүн өрсөлдөөний эцэст шувтаргын шатанд Эрээн хотын Монгол үндэстний болон 1-р цэцэрлэг, Монгол улсын Замын-Үүд хотын 1, 2-р цэцэрлэгүүдийн бяцхан тамирчид шалгарч үлдсэн байна.
Ширүүн өрсөлдөөний дүнд Эрээн хотын монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг 1-р байранд орсон бол Эрээн хотын 1-р цэцэрлэг, Монгол улсын Замын-Үүд хотын 1-р цэцэрлэг хоёр, гуравдугаар байр тус тус эзэлжээ.
/Эрээн хотын радио хорооны сурвалжлагч Бүрингуа, Төвшин нар мэдээлэв/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |