• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн "Жинжү Мами" буюу "ардын чөлөөлөх арми"киноны нээлт боллоо

China.com       (GMT+08:00) 2017-05-31 14:45:04

Төвдийн "Жинжү Мами" буюу "ардын чөлөөлөх арми"кино Төвдийн Лхас хотод 30-ны өдөр нээлтээ хийлээ. Тус кино Чандүгийн дайны түүхэнд тулгуурлан бүтээсэн, Хятадын киноны зах зээлд ховор байдаг үндэсний цөөнхийн сэдэвт зодоонтой кино юм.

Тус кино Чандүгийн дайны үеийн ардын төлөөлөх армийн байлдагч Хуа Шань үүрэг гүйцэтгэж явахдаа тухайн нутгийн толгойлогч болон дээрэмчдийн хооронд гарсан сонирхолтой үйл явдлыг өгүүлсэн байдаг. Киноны нисдэг тэргээр авсан зурагт Төвдийн зүүн нутгийн байгалийн өнгө үзэмжийг харуулсан байна.

Сүүлийн жилүүдэд Төвдийн кино хүмүүсийн анхаарлыг татаж байна. Пема Цэдэн зэрэг Төвд найруулагчдын бүтээсэн кино дэлхийн кино наадмуудад байнга оролцдог болжээ.

Төвдийн киног дэлхийд танилцуулах талаар кино найруулагч Ян Шинь хэлэхдээ, өөрийн үндэстний үзэл санаа соёлыг харуулахын зэрэгцээ дэлхий дахин, дотор газар, гадаадын киноныхонтой ойлголцож, орчин үеийн киноны хэл болон хүүрнэлийн аргыг ашиглан үндэстний киног олон төрлөөр хөгжүүлэх хэрэгтэй байна гэжээ.

 /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе