• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гутерреш Багдадад гарсан халдлагыг зэмлэн буруушаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-31 14:46:46
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 30-нд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, Иракийн нийслэл Багдадад гарсан халдлагын хэргийг хатуу зэмлэн буруушааж, халдлага үйлдэгчдийг хуулийн дагуу түргэн шуурхай шийтгэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дажаррик мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Гутерриш Багдадад гарсан террорист халдлагыг хүчтэй зэмлэн буруушааж, Рамадан сарын үеэр олон иргэнийг алж шархдуулсаныг зэмлэн буруушааж байна. Хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, шархдагсад түргэн эдгэрэхийг хүсч байгаагаа илэрхийллээ. НҮБ Иракийн засгийн газар ард түмний терроризмд цохилт өгөх хүчин зүтгэлийг үргэлжлэн дэмжих болно гэжээ.

Багдад хотод 29, 30-нд хоёр удаа дэлбэрэлт болсноос болж наад зах нь 14 хүн амиа алдаж, 81 хүн шархаджээ.

Иракт 27-оос Рамадан сар нь эхэлж байгаа юм. Өдгөө Иракийн засгийн газрын цэрэг умард нутгийн Мосул хотод үргэлжлэн дайралт явуулж, Мосул хотын баруун талд орогнож байгаа Лалын улс хэт даврагч бүлэглэлд цохилт өгч байгаа юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе