|
|
||
Дэлбэрэлт Вазир Акбар дүүрэгт гарчээ. Уг дүүрэгт олон улсын байгууллага, элчин сайдын яам, засгийн газрын салбарууд байрладаг ажээ. Хэргийн газар байсан хүний хэлснээр усны тэргэнд байрлуулсан тэсрэх бодис дэлбэрч, хоёр авто машин болон барилга байшин эвдэрч сүйрчээ.
Синьхуа агентлагийн Кабул дахь салбар байгууллага зэрэг Хятадаас Кабулд байдаг байгууллагын хаалга цонх, хана доргиж хэмхэрсэн байлаа.
31-ний өдөр бол Рамадан сарын 5 дахь өдөр юм. Энэ бол Рамадан сар гарснаас хойш Кабулд гарч байгаа анхны дэлбэрэлтийн хэрэг юм.
Афганистаны аюулгүй байдал сүүлийн үед хүнд байна. Рамадан сарын эхний өдөр буюу 27-нд Афганистаны зүүн нутгийн Кост мужийн төвд амиа золиослогчийн үйлдсэн дэлбэрэлтэд наад зах нь 13 хүн амиа алдсан юм. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |