• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Жечи Японы найрамдлын төлөөлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-31 10:16:20

ХОУР-ийн мэдээ, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи Японы төлөөлөгчдийн бүлэг буюу Япон, Хятадын найрамдлын төлөөлөгчдийн 7 бүлэг, мөн Японы эдийн засгийн нэгдсэн холбооны төлөөлөгчтэй 5-р сарын 30-ны өдөр Токиод уулзсан байна.

Ян Жечи, Хятадын тал "Сайн хөршийн найрсаг харилцаа"-тай байх дипломат харилцаа чиг бодлого хэрэгжүүлж, хөрш орнуудтайгаа дотно, үнэнч, хөнгөлөлттэй, багтаамжтай байх дипломат харилцааны ухагдахууныг баримталж, Хятад Японы харилцааг хүндэтгэж, Японтой сайн хөршийн найрсаг харилцаа, хамтаар ашиг хүртсэн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Япон улс Хятадтай нэг л чиглэлээр урагшилж, түүхийг сургамж болгон, ирээдүйд хандах зориг санаагаар Хятад Японы улс төрийн 4 баримт бичиг болон зарчмын 4 хамтын ойлголтын үндэс суурь дээр өөр хоорондын амин чухал ашиг сонирхол болон хамтын том чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, Хятад Японы харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалж, үүний зэрэгцээ олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг тогтвортой дэмжин хоёр орны харилцааг эрүүл тогтвортойгоор хөгжүүлэхийг Японы талаас хүсэж байна гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе