• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Баярын цахилгаан илгээв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-31 10:19:34
ХОУР-ийн мэдээ, 5-р сарын 30-ны өдөр, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Барбадосын ерөнхий сайд Фрейндел Стюартад баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ойг тэмдэглэжээ.

Ли Кэчян баярын цахилгаандаа, дипломат харилцаа тогтоосон 40 жилийн турш, Хятад Барбадосын харилцаа сайн хөгжлийн хандлагаа хэвээр хадгалж, хоёр талын улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилт ил тод, олон улс болон бүс нутгийн асуудлаар нягт харилцаа холбоотой байж, шинээр хөгжиж байгаа орнуудын харилцааг хамтдаа хамгаалж байна. Хятад улс Хятад Барбадосын харилцааг хөгжүүлэхийг маш ихээр хүндэтгэж, Барбадосын талтай хамт дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг нэн ихээр хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Фрейндел Стюарт баярын цахилгаандаа, Барбадос, Хятадын түншийн харилцаа нь харилцан хүндэтгэж, улс орны хөгжил ба ардын амьдралыг сайжруулах хамтын зорилтын үндэс суурин дээр байгуулагдсан юм. Олон жилийн турш Барбадос, Хятад хоёр орны дээд түвшний харилцаа маш сайн, яриа хэлэлцээ өндөр үр дүнд хүрч, хамтын ажиллагааны салбар тасралтгүй тэлсэн байна. Барбадос Хятадтай түншийн харилцаагаа эрчимжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг нэгтгэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе