|
|
||
Антонио Гутерриш мөн өдөр Нью-Йоркийн Их Сургуулийн Стерн бизнес эдийн засгийн тэнхимд "Цаг уурын үйл ажиллагаа: дэлхий нийтээрээ" нэртэй илтгэл хийж мөн сонсогчдын асуултад хариулжээ. Тэрээр хэлэхдээ, цаг уурын өөрчлөлт бол шууд аюул учруулаад зогсохгүй ядуурал, гэр оронгүй болох ба мөргөлдөөн зэрэг олон асуудлыг дагуулж байна. Өнгөрсөн жилд 118 улс орны нийт 240 сая хүн Байгалийн гамшгаас болж гэр оронгүй болсон юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь шинэ боломж болж байгаа юм. Энэ нь шинэ аж үйлдвэр, шинэ зах зээл, илүү эрүүл орчин, илүү их ажлын байр бий болгох бөгөөд нүүрс, чулуун тосны хэрэглээг багасгах болно. 30-ны өдрийн байдлаар "Парисын хэлэлцээр"-ийг дэлхийн нийт 147 улс орнууд баталж, эдгээр орнуудын ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хэмжээний 82 хувиас илүүг эзэлж байна гэжээ.
\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |