|
|
||
5-р сарын 30-нд БНХАУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчийн орлогч Ү Хайтао Сирийн талуудад хандан, Аюулгүйн зөвлөлийн холбогдох шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэн, гал зогсоох хэлэлцээрийг мөрдөж, НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг дэмжиж, хүмүүнлэгийн туслалцаа хурдан, аюулгүй, саадгүй байхыг баталгаажуулахыг уриаллаа.
Ү Хайтао НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Сирийн хүмүүнлэгийн туслалцааны асуудлаарх нээлттэй хуралд: Олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар Сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх ажил урагштай байна. Саяхан өндөрлөсөн Женевийн энхийн хэлэлцээр эерэг ахиц дэвшилд хүрсэн гэлээ.
Тэрээр: Астанагийн хэлэлцээр нь гал зогсоох, хүмүүнлэгийн туслалцааг үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлж байна. НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, Казахстан, Орос, Турк, Иран зэрэг орнуудын Астанагийн хэлэлцээрт оруулсан хүчин чармайлтыг Хятад улс сайшааж байгаа бөгөөд эдгээр үр дүн нь Сирийн хүмүүнлэгийн асуудлыг зохицуулж, улс төрөөр шийдвэрлэх үйл явцыг түргэтгэхийг хүсэж байна гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |