• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" байгуулалт нь Ойрхи Дорнодын халуун цэгийн асуудлыг зохицуулахад тустай

CRI       (GMT+08:00) 2017-05-31 16:39:43

Израйль болон Палестинд айлчилж буй Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн Хятадын тусгай элч Гуань Шяошэн 5-р сарын 30-нд Хятадаас Палестинд суугаа хэрэг эрхэлсэн газарт Хятадын засгийн газрын Ойрхи Дорнодын асуудлаарх байр суурийг тодорхойлсон бөгөөд "нэг бүс нэг зам" байгуулалтын хөгжил нь Ойрхи Дорнодын халуун цэгийн асуудлыг зохицуулахад хамгийн чухал хувь нэмрийн нэг болсон гэж онцолсон байна.

Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн Хятадын тусгай элч Гуань Шяошэн танилцуулахдаа, 3 хоногийн айлчлалын хугацаанд, тэрээр Израйлийн Гадаад хэргийн яам, Батлан хамгаалахын яам, зөвлөхүүдтэй санал бодлоо гүнзгий солилцлоо. Дараа нь Палестинд айлчилсан хугацаандаа, ерөнхийлөгч Махмуд Аббас, ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд нартай хэлэлцээ хийсэн гэжээ. Хятадын засгийн газрын Ойрхи Дорнодын асуудлаарх байр суурь ийм 4 талд төвлөрч байна гэж тэрээр онцоллоо.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Энэ нь тухайлбал Нэгд, бид яриа хэлэлцээ, улс төрийн аргаар Ойрхи Дорнодын халуун цэгийн асуудлыг зохицуулахыг дэмжиж байна. Хоёрт, халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг дэмжихийн зэрэгцээ бид бүс нутгийн халуун цэгийн асуудлыг ч бүх талаар зохицуулахыг санал болгож байна. Гуравт, Хятад улс Ойрхи Дорнодын халуун цэгийн асуудалд оролцох оролцоогоо цаашид эрчимжүүлж, илүү их үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Дөрөвт, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" санаачилга, Торгоны замыг сэргээн байгуулах нь одоогоор маш чухал ач холбогдолтойг онцолж байна гэжээ.

Гуань Шяошэн, "Нэг бүс нэг зам" санаачилгыг дурдсан нь олон улсын нөхцөл байдал болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн зайлшгүй чиг хандлага болж байгаа юм. Ойрхи Дорнодын эдийн засгийн хамтын ажиллагаа, дайны дараах сэргээн босголт, эдийн засаг, нийгмийн хөгжилд "Нэг бүс нэг зам" санаачилга хөгжлийн боломжоор хангасан нь эдийн засгийн ач холбогдолтойгоор зогсохгүй улс төрийн алс хэтийн ач холбогдолтой юм. "Нэг бүс нэг зам" санаачилга нь Хятад улс Ойрхи Дорнодын асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр болж байгаа юм.

"Торгоны замыг сэргээж буй нь энх тайван, соёл, худалдааны харилцаа, найрсаг хамтын ажиллагааны зам болохоос биш дайн дажин, эзлэн түрэмгийлэх, цуст тэмцлийн зам биш юм. Тиймээс энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтран ажиллах зам юм. Энэхүү зам Хятад улсын төдийгүй дэлхийн олон орны хамтын зам, олон улсын хамтран ажиллах хамтын зам юм."

"Хятад улс холбогдох талуудтай Ойрхи Дорнодын асуудлаар санал бодлоо солилцож, байр сууриа илэрхийлэн, Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээрийг дэмжсээр ирсэн билээ. Палестин, Израйль хэлэлцээр хийвэл Хятад улс идэвхтэй дэмжих болно. Хэрэв зөрчилтэй байвал хэлэлцээрээр шийдвэрлэхийг уриалах болно. Эцсийн эцэст Палестин, Израйль хоёр орон стратегийн сонголтоо хэрхэн хийхээс шалтгаална" хэмээн тэрээр хэллээ. 

Хятад улс өдгөө хамтын ажиллагааг маш их чухалчилж байна. Ялангуяа "нэг бүс нэг зам"-ын санаачилгын талаар хамтран ажиллахыг маш их чухалчилж байна. Хэрэв энэ замаар, энхийн хэлэлцээний чиглэлээр явах юм бол олон улсын хамтын ажиллагааны боломж таныг хүлээж байгаа. Зөвхөн Хятад улс гэхгүй дэлхийн бусад орнууд торгоны замын эдийн засгийн бүс байгуулах талаар маш олон хамтын ажиллагаатай байна. Энэ нь эдийн засгаа хөгжүүлж, ажилгүйдлээ зохицуулахад тань ашигтай юм. Бид дайн дажныг дэмжихгүй, бид хориг тавихыг дэмжихгүй, харин энх тайвны замаар явахыг тань дэмжинэ. Хамтран ажиллаж хөгжихийг тань дэмжинэ. Хятад улсын үр нөлөө аль ч үеийнхээс ч их байгаа гэжээ.

Ойрхи Дорнодын асуудлаарх Хятадын тусгай элч Гуань Шяошэн хэлэхдээ "өдгөө Хятадын байр суурь тэнцвэртэй, ухаалаг, олон сонголттой байна гэж үзэж байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе