• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шри-Ланк болон Бангладешийн гамшгийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга анхааралдаа авсан байна

CRI       (GMT+08:00) 2017-05-31 16:48:01

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 30-нд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан "НҮБ, Шри-Ланк болон Бангладеш Мора хар салхины гамшигт өртсөнд анхаарал хандуулж, тусламж үзүүлэхэд бэлэн байна" хэмээн мэдэгдсэн байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дажаррик мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр уг мэдэгдлийг тунхаглан уншжээ. НҮБ хоёр орны засгийн газрын удирдсан гамшгаас авран туслах чармайлтад их хэмжээний тусламж олгоход бэлэн байна. Мөн өдөр Цагаачлалын олон улсын байгууллага Шри-Ланкийн үер усны гамшиг болон хөрсний нуралтад хамгийн их өртсөн хэд хэдэн газар үнэлгээ хийх бүлэг томилон явуулсан байна.

Шри-Ланкийн гамшгаас авран туслах төв 29-нд "аадар борооны улмаас үер болж, хөрс нурснаар 177 хүн эндэж, 109 хүн сураггүй болон хэдэн арван мянган айл өрх гамшигт өртсөн" гэж мэдэгджээ. Бангладешийн цаг уурын газар 30-нд мэдэгдэхдээ, Мора хар салхи мөн өдөр Бангладешт газардсан учраас тухайн нутгийн гамшигт өртсөн сая хүнийг нүүхийг шаардсан байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе