• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Путин: НАТО-гийн зүүн тийш өргөтгөх бодлого алсын хараагүй

CRI       (GMT+08:00) 2017-05-31 16:48:46

Францад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саяхан Францын Фигаро сонинд ярилцлага өгөх үед, НАТО-гийн зүүн тийш өргөтгөх бодлого алсын хараагүй юм. НАТО, ОХУ олон улсын терроризмд цохилт өгөхийн тулд нэгдэх ёстой гэжээ.

ОХУ-ын ТАСС агентлаг 31-нд мэдээлснээр, Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа НАТО өргөтгөл хийхгүй гэж илэрхийлж байсан. Гэвч НАТО-гийн аюулгүйн шинэ систем байгуулах үйл ажиллагаа стратегийн тэнцвэрийг алдагдуулж, олон улсын аюулгүй байдалд заналхийлэл учруулж байна гэж Путин цохон тэмдэглэжээ.

НАТО Оросыг заналхийлэхээ зогсоож, хоёр талын харилцааны хэтийн төлөвийг бодолцон аюулгүйн байдлын асуудлаар 2 талаас хамтран ажиллаж, нэгдэж байгаад олон улсын терроризмд цохилт өгөх хэрэгтэй хэмээн Владимир Путин илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе