• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгос, Японы удирдагчид утсаар ярив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-31 11:24:34
БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар 30-нд утсаар ярьж, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд 2 талын байр суурь ялгаа зөрөөтэй байлаа.

Японы хүсэлтээр хоёр тэргүүн 20 минут ярилцсан байна. БНСУ-ын ерөнхийлөгчийн Хөх ордноос хэвлэлийнхэнд өгсөн бичигт тэмдэглэхдээ, БНАСАУ сүүлийн үед олон удаа пуужин хөөргөсөн явдлыг тэвчиж чадахгүй байна. Өдгөө БНАСАУ-ын ашиглахаас болгоомжилж, хэлэлцээг сэргээх цаг тохиол биш байна гэж Абэ хэлэв гэжээ.

Абэгийн хэлсэн зарим үгийг Мүн Жэ Ин зөвшөөрч буйгаа илэрхийлж, өдгөө хэлэлцээг сэргээх цаг боломж биш, хориг арга хэмжээг цаашид эрчимжүүлэх ёстой гэв.

Гэвч тэрээр мөн хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлуудыг үндсээр нь зохицуулахад хориг арга хэмжээ хэрэгжүүлэх болон дарамт өгч байгаа нь БНАСАУ-ыг хэлэлцээг дахин эхлүүлэхийн төлөө юм. Ийнхүү Олон улсын хамтын нийгэмлэг БНАСАУ-ын үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ цөмийн судалгаагаа орхиход хүрвэл хэлэлцээ хийх боломжтой гэдгийг БНАСАУ-д ойлгуулах ёстой гэв. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе