|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны урилгаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны хариуцлагатан, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч түүнчлэн МОНЦАМЭ, МҮОНР, "Өнөөдөр", "Үндэсний шуудан " сонинууд, Монголын мэдээллийн сайт зэрэг гол гол хэвлэл мэдээллийн байгууллагын 47 сэтгүүлч, сурвалжлагчдаас бүрдсэн баг өнөөдөр буюу 5-р сарын 31-нд БНХАУ-д 7 хоногийн хугацаатай айлчлахаар Бээжин хотноо хүрэлцэн ирлээ.
Айлчлал "Инноваци хөгжилд анхаарал хандуулъя" уриан дор болох төдийгүй төлөөлөгчид Бээжин хот, Гуандун, Жэжян мужид айлчлан Хятадын шинжлэх ухаан технологи, инновацийн ололт амжилт, "Хятадад үйлдвэрлэв"-ээс "Хятадын ухаалаг үйлдвэрлэл"-д шилжиж буй практик, үр дүн түүнчлэн Хятад, Монгол 2 улс "нэг бүс нэг зам"-ын хүрээнд инновацийн салбарт хамтран ажиллах нөөц, хүчин чадлын талаар танилцаж, энэ тухай мэдээлэх юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны 8-р сард Монгол улсад айлчлах үеэр 5 жилийн хугацаанд Монгол улсын 250 сэтгүүлчийг урьж айлчлуулна хэмээн зарлаж байсан бөгөөд өдгөө тус айлчлал нь 3 дахь жилдээ үргэлжилж байна. Одоо та бүхэн Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Бадам-Очирын Галааридын айлчлалынхаа талаар танилцуулсан яриаг сонсоно уу. ХОУР-гийн сурвалжлагч Урьхан, Сандаг нар мэдээлэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |