|
|
||
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй "Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв" төсөл, "Гэрэлт хайрыг түгээгч жаргалтай хүүхэд нас" боловсролыг дэмжих өдөрлөг Эх үрсийн баярын өмнөхөн буюу 5-р сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв"-д боллоо.
Хятад, Монголын "Хэл, Соёл, Боловсролын сан" санаачилж, Хятадын Төмөр замын 4-р товчоо групп буюу IPPR&CTCE-гийн ивээн тэтгэсэн энэхүү сайхан арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй, Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, мөн санаачилж, ивээн тэтгэсэн компаниудын төлөөлөл оролцож баяр хүргэж үг хэлсэн юм. Өдөрлөгийн арга хэмжээнд тус төвийн нийт багш, хүүхдүүд оролцож, баярын бэлэг авсандаа баяртай байлаа. Мөн энэ үеэр тус төвийн шилдэг багш сурган хүмүүжүүлэгчдийг шагнаж урамшуулсан юм.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа "Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв" төслийн гүйцэтгэгчээр Хятадын Төмөр замын 4-р товчоо групп буюу IPPR&CTCE ажиллаж байгаа юм.
Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |