|
|
||
5 сарын 30-нд, Эрээн-Манжуур чиглэлийн нислэгийн шугам ашиглалтад орж, Эрээн хот, БНХАУ-аас Орос, Монгол улсад хандуулсан хуурай замын хамгийн том боомт Манжуур хоттой анх удаа шууд нислэгтэй боллоо.
Эрээн-Манжуур чиглэлийн аяллын шугамыг, Хуа Шиа компани эрхлэн ажиллуулж байгаа бөгөөд 87 суудал бүхий G52685/2686 маркийн нисэх онгоцоор долоо хоногийн мягмар, пүрэв, бямба гарагт нисэн, зорчигчдод үйлчилж байна. Энэ нислэг Хөх Хотоос-Эрээн, Эрээнээс-Манжуур чиглэлээр дамжин аялах юм. Энэ чиглэлийн анхны нислэгийн тасалбарын 61 хувь нь борлогджээ.
Эрээн, Манжуур хоёр хот бол ӨМӨЗО даяар ердөө хоёрхон байдаг БНХАУ-ын "Нээн хөгжүүлэх туршилтын чухал тойрог" юм. Агаарын аяллын шинэ шугам ашиглалтад орсноор хоёр хотын харилцаа холбоог сайжруулж, олон улсын худалдаа, банк санхүү, хил дамнасан жуулчлалыг хөгжүүлэх юм. Мөн Эрээн хотын аялал жуулчлалын салбарын хөгжилд ихээхэн түлхэц өгөх болно.
Энэ жилийн 7, 8 дугаар сард Эрээнээс Улаан-Үүдээр дамжин Эрхүү хүрэх, Эрээнээс Улаанбаатар хүрэх аяллын тусгай шугам ашиглалтад орж, дотоодод Эрээнээс Хайлаар, Тай-Юань, Жинань, Ханжөү хүрэх агаарын тусгай шугам ашиглалтад орсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |