• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Жиечи Японы ГХЯ-ны сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-31 14:43:21

5 сарын 30-нд Токио хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи Японы ГХЯ-ны сайд Фумио Кисайдатай уулзав.

Ян Жиечи: Хятад, Япон хоёр улс "түүхээс сургамж авч, ирээдүйд хандах" үзэл санааг баримтлан, боломжийг ашиглан, хоёр орны харилцааны эерэг талыг өргөтгөн, сөрөг талыг арилгах хэрэгтэй. Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичиг, дөрвөн үндсэн зарчмын суурин дээр алсыг харж, маргааныг шийдвэрлэн, хоёр орны харилцаа урт удаан, тогтвортой байхыг дэмжинэ гэжээ.

Тэрээр: Хятад, Японы харилцааг тогтвортой хөгжүүлье гэвэл тулгарч буй эмзэг асуудлыг сайтар шийдвэрлэх хэрэгтэй. Японы тал чин үнэнч байр суурь баримталж, хоёр орны улс төрийн дөрвөн баримт бичиг, дөрвөн үндсэн зарчмын нийтлэг үзэл санааг баримталж, түүхэн асуудал, Тайваний асуудал зэрэг хоёр орны амин чухал асуудлыг зүй зохистой шийдвэрлэж, хоёр орны улс төрийн үндэс суурийг хамгаалах ёстой. Хоёр тал дөрвөн үндсэн зарчмын дагуу яриа хэлэлцээгээ олшруулж, санал зөрөлдөөнөө багасган, Дорнод тэнгисийн энх тайван, тотгортой байдлыг хамтдаа хамгаалахыг хүсэж байна гэжээ.

Фумио Кисайда: Энэ жил Хятад, Японы харилцаа хэвийн болсны 45 жилийн ой тохиож байна. Ирэх жил Хятад, Япон энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой болно. Энэ бол Хятад, Японы харилцааг хөгжүүлэх чухал боломж юм гэжээ.

Далайнтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе