• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Момбасса-Найробийн төмөр зам ашиглалтад оров

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-01 10:06:46
Хятадын аж ахуйн нэгжийн гүйцэтгэж байгуулсан Кенийн хамгийн том боомт Момбасса болон нийслэл Найробиг холбосон стандарт царигт төмөр зам 5-р сарын 31-нд ашиглалтад орлоо. Хятадын гадаад хэргийн яамны орлогч сайд Жан Мин Момбассад: Энэ төмөр зам ашиглалтад орсон нь Хятад, Кенийн хамтын ажиллагааны аугаа хүчийг харууллаа гэжээ.

Тэрээр: Хоёр орны бүтээн байгуулагчид бүх хүчээрээ хамтран ажиллаж, хоёр жил хагасын хугацаанд төмөр замыг байгуулан ашиглалтад оруулсан нь Хятадын хурд, чанар, төсөл, зориг санааг гүйцэд харуулж байгаа юм гэжээ.

Тэрээр: Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Йоханнесбургийн дээд уулзалтын үеэр зарласан Хятад, Африкийн хамтын ажиллагааны 10 том төлөвлөгөөний нэгийн хувьд тус төмөр зам, хурдны төмөр зам, авто зам, агаарын тээврийн сүлжээ, аж үйлдвэржилтийн төсөл, мөн Хятад Африкийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааны бэлэг тэмдгийн чанартай төсөл бөгөөд Хятад, Африкийн нэг бүс нэг замын хамтын ажиллагааны хамгийн шинэ үр дүн болсон гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе