• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Германы инновацын салбарын хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-01 16:42:24
Сүүлийн жилүүдэд, Хятад, Герман хоёр орны инновацийн ажил төрөл, шинэ хэлбэрийн хотжилтын бүтээн байгуулалт, ложистик зэрэг инновацийн салбарын хамтын ажиллагаа байнга эрчимжиж, хоёр орны хамтын ажиллагааны хамгийн чухал тал болсон байна. Хятад, Германы инновацын салбар давуу талаа харилцан нөхөж, тоног төхөөрөмжийн систем, чадварлаг хүмүүс бэлтгэх зэрэг талаар хоёр оронд хамтын ажиллагааны өргөн уудам орон зай байна гэж мэргэжлийн хүмүүс онцолсон байна.

Улсын хэмжээний гадаад харилцааны солилцоо, хамтын ажиллагааны индрийн хувьд, Гуандүний Фүшань дахь Хятад, Германы аж үйлдвэрийн үйлчилгээний бүс 2012 онд байгуулагдсанаас хойш, хурал үзэсгэлэнгээр гол болгосон дээд түвшний үйлчилгээний салбар, дээд түвшний тоног төхөөрөмж зэрэг дээд түвшний аж үйлдвэрийг хөгжүүлсээр ирсэн юм.

2016 онд, тус үйлчилгээний бүс Германы Ханноверын роботын институттэй Фүшаний роботын институт байгуулах хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурж, Хятад цаашлаад Азид тэргүүлсэн ухаалаг роботын үзэсгэлэн худалдаа, боловсролын сургалт, бизнесийн чадавхыг нэгтгэсэн ерөнхийлсөн индэр байгуулахаар хичээн ажиллаж байна. Ухаалаг роботын аж үйлдвэр Хятад, Германы инновацийн салбарын хамтын ажиллагааны бас нэг шинэ амжилт болжээ.

Хятад, Германы аж үйлдвэрийн үйлчилгээний бүсийн удирдлагын комиссын дарга Лю-И хэлэхдээ: Ханноверын роботын институт арав гаруй аж ахуйн нэгжийг Фүшаньд авчирч, Фүшаний роботын институтын хөгжлийг дэмжих бөгөөд тус төсөл Хятад, Германы ухаалаг аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Ингэснээр тэргүүний техник, өөрийнх нь брэнд, бүх системийн зохицуулалтын төслийг ч авчрах болно. Бид "түншийн төлөвлөгөө"-г урамшуулдаг, тэр бол иймэрхүү тохируулга юм. Тухайлбал манай компани угтаа уламжлалт үйлдвэрлэлийн арга хэлбэрийг ашигладаг байсан. Иймэрхүү аж ахуйн нэгж тэдэнтэй хамтран ажиллахыг бид дэмждэг. Иймэрхүү хамтын ажиллагаагаар дамжин тэд манай компанид зохицуулалтын ерөнхий төсөл нийлүүлж чадна. Нэг талаар үүнийг "татан оруулж авчрах" хэмээн томьёолж болох юм. Бид гадаадын брэнд болсон аж ахуйн нэгжийг татан авчирч байна. Нөгөө талаар бас "дагалдуулан гаргах" гэж болно. Бид дотоодынхоо сайн брэнд болсон компанийг Германд гаргаж байна" гэжээ.

Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн ерөнхий эдийн засагч Шюй Хунцай үзэхдээ: Герман үйлдвэрлэл, үнэ өртөгийн гинжин хуваарилалтын системд дундаас дээд түвшинд байдаг. Ялангуяа аж ахуйн нэгжийн шинжлэх ухаан техникийн шинэчлэлийн чадавхын хувьд, дэлхийд тэргүүлэх түвшинд байгаа. Техникийн шинэчлэл, удирдлагын талын зарим туршлага зэрэг Германы тэргүүний техникээр дамжин дээр өгүүлсэн роботын үйлдвэрлэл мэтийн хамтын ажиллагааг өрнүүлж, Хятад улс үйлдвэрлэлийн шинэчлэлд үр ашигтайгаар туслах болно гэжээ.

Шюй Хунцай: Германы аж ахуйн нэгж шинжлэх ухаан, техникийн давуу талтай, гэвч зах зээл харьцангуй жижиг. Харин Хятад улс том зах зээлтэй, чадварлаг боловсон хүчин, хөрөнгө мөнгөний нөөцөөрөө давуу талтай гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Бид Хятад, Германы хамтын ажиллагааны шинэчлэлийн индэр гаргана. Үүнд ажил мэргэжлийн сургалт, боловсон хүчин, хөрөнгө мөнгөний сургалт зэрэг багтаж байна. Бид Германы туршлага, шинэ ажил төрөл, шинэ хэлбэрийн хотжилт зэргээс суралцаж, ложистик, банк санхүү зэрэг хамтын ажиллагааг шинэчилнэ. Бидэнд харилцан нөхөх боломж их бий. Иймээс харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрч болох юм. Ялангуяа "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг урагшлуулахын хувьд, Хятад Герман хоёр орон эрх тэгшээр хамтран ажиллаж, тогтолцоо, механизмаа шинэчлэх замаар хоёр талын эдийн засгийн өсөлтийг шинэ хөдөлгөгч хүчээр хангах юм" гэжээ.

Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны ССID судалгааны институтын тоноглол судлалын хүрээлэнгийн захирал Зө Шичуань хэлэхдээ: Техник хангамж, программ хангамжийн аль алинд Хятад Герман хоёр орны шинийг бүтээх салбарын хамтын ажиллагаа маш их орон зайтай юм гэжээ.

Хятад, Герман шинийг бүтээх талаар хамтын ажиллагааны маш их орон зайтай юм. Жишээлбэл Герман аж үйлдвэр 4.0 хөтөлбөр хэрэгжүүлж, Хятад улс ухаалаг үйлдвэрлэл хөтөлбөр хэрэгжүүлж, Хятад, Германы ухаалаг үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны механизм бүрдэж, жил бүр үлгэр жишээ төсөл хөтөлбөрийг туршиж байна. Боловсон хүчний сургалт дамжааны талаар Хятадын их дээд сургууль, аж ахуйн нэгжүүд Германы судалгааны байгууллага хооронд боловсролын дээд сургуулийг хамт байгуулж, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж байна. Өдгөө холбогдох төсөл хөтөлбөрүүд нэлээд олон бий. Шинийг бүтээх талаар тоног төхөөрөмж, боловсон хүчин бэлтгэх талаар хамтын ажиллагааны ихээхэн орон зайтай байгаа юм гэжээ.

Мэргэжлийн сургалтын талаар бид хамтын ажиллагаа өрнүүлж, хамтын ажиллагааны индэр байгуулж болох юм. Дээд боловсролын талаар ч хамтран ажиллаж, оюутан, эрдэмтдээ солилцож, хамтдаа шинийг бүтээх техникийн лаборатори байгуулж болох юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе