• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Германы ерөнхий сайд нарын жил тутмын хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-01 10:07:47

Орон нутгийн цагаар 5-р сарын 31-нд Берлиний ерөнхий сайдын ордонд, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Германы канцлер Ангела Меркель нар оролцсон Хятад, Германы ерөнхий сайд нарын жил тутмын хурал болов.

Ли Кэчян: Хятад, Германы харилцаа хурдтай хөгжиж, улам боловсронгуй болж байна. Хоёр орны дээд зиндааны хэлхээ холбоо нягтарч, худалдаа, хөрөнгө оруулалт хурдтай хөгжин, хүмүүнлэгийн солилцоонд шинэ ахиц гарсан гэжээ.

Ли Кэчян: Хятад Германы эдийн засаг харилцан нөхвөрлөх талтай бөгөөд ашигтай боломж их, хамтын ажиллагааны асар их нөөцтэй юм. Хятадын тал "Хятадад үйлдвэрлэв 2025" болон Германы "аж үйлдвэр 4.0" зэрэг хөгжлийн стратегийг сайтар холбож, харилцан эрх тэгш, нээлттэй, хамтын ажиллагааг өргөжүүлэн, аж үйлдвэр, эрчим хүч, агаарын тээвэр, инноваци, жижиг дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хятадын бие дааж үйлдвэрлэсэн С919 онгоцыг Европын холбоонд нислэг хийх гэрчилгээнд дэмжлэг үзүүлэхийг Германы талаас хүсэж байна. Мөн боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хүмүүсийн солилцоог хялбарчлахыг хүсэж байна. Энэ онд Германы талын зохион явуулах Их Хорийн удирдагчдын дээд уулзалтыг Хятад улс дэмжих бөгөөд дэлхийн эдийн засгийн менежментийг ахиулж, дэлхийн эдийн засгийн хөгжил, тогтвортой байдал, тэнцвэртэй өсөлтийг бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ли Кэчян: Хятад, Европын холбоо бол бүх талын стратегийн түнш юм. Хятад улс Европын интеграцлалын үйл явцыг дэмжиж бөгөөд Европ тив эв нэгдэлтэй, хөгжсөн, амар амгалан байхыг хүсэж байна. Энэ нь дэлхий олон талт болох, эдийн засгийн даяарчлалыг урагшлуулахад тустай юм гэжээ.


  
Ангела Меркель: Герман бол Хятадын найдвартай хамтын ажиллагааны түнш, хоёр орны харилцаа эрчтэй хөгжиж, амжилттай хамтран ажиллаж байна. Олон улсын өнөөгийн нөхцөлд, Герман Хятад дээд зиндааны яриа хэлэлцээгээ хэвээр байлгах нь чухал юм. Хятадын талтай харилцан ашигтай хамт ашиг олох үзэл санааны дагуу, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, шинэ эрчим хүчний авто машин, эм эмнэлэг, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Германы "аж үйлдвэр 4.0" болон "Хятадад үйлдвэрлэв 2025" стратегийг холбон, Их Хорийн хүрээн дэх хамтын ажиллагааг өргөтгөхөд Германы тал бэлэн байна. Европын интеграцлалын үйл явцыг дэмжиж байгаа Хятадын байр суурийг Герман сайшааж байгаа бөгөөд Европын холбоо-Хятадын удирдагчдын 19 дэх уулзалт эерэг үр дүнд хүрэхийг хүсэж байна гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе