|
|
||
ХОУР-ын мэдээ: Курдын зэвсэгт хүчин болох "Сирийн Ардчилсан Арми" 5-р сарын 31-нд хэт даврагч "Лалын улс" бүлэглэлийн Сири дэх гол түшиц газар Ракад ойртож байна гэжээ.
Мөн өдөр "Сирийн Ардчилсан Арми"-ын төлөөлөгч хэлэхдээ: Курдын зэвсэгт хүчин фронтыг зүүн ба хойд зүгээс, Рака хотын төвөөс 5-7 км зайтай дүүрэг рүү урагшилж байгаа бөгөөд дайны баруун фронт Рака хотын төвөөс 15 км зайд байна гэжээ.
Төлөөлөгч, "Сирийн Ардчилсан Арми" Рака хот дахь бүслэлтийг дуусгасны дараа довтолгоо хийнэ гэжээ.
Үүний зэрэгцээ, Сирийн засгийн газрын арми "Лалын улс" бүлэглэлтэй олон фронтод ширүүн тулалдаж байгаа бөгөөд сүүлийн үед "аугаа их үүр" цэрэг дайны үйл ажиллагаа явуулах юм байна. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |