• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шри Ланкад болсон гамшигийн улмаас 202 хүн амиа алджээ

CRI       (GMT+08:00) 2017-06-01 10:22:02

Шри Ланкын гамшгаас аврах төвийн 5-р сарын 31-нд хийсэн мэдэгдэлд: Аврах ажил үргэлжилж байна. Аадар борооны улмаас үеэр бууж, хөрс нурсны улмаас 202 хүн амиа алдаж, 96 хүн сураггүй болж, 63 хүн шархадсан гэжээ.

5-р сарын 31-нд Шри Ланкын гамшгаас аврах төвийн албаны хүн хэлэхдээ: Шри Ланка энэ удаагийн гамшигт бэлтгэл муутай байсан. Цаг уурын салбар цаг агаарын байдлыг оновчтой мэдээлсэн ч, засгийн газар сэрэмжлүүлэг гаргасан ч, хүмүүс төдий л анхаараагүй гэжээ.

5-р сарын 26-наас хойш, Шри Ланкын баруун болон өмнөд нутгийн 14 бүсийг хүчтэй салхи, аадар бороо дайрчээ. Энэ нь Шри Ланкад 2003 оноос хойш болсон байгалийн хамгийн ноцтой гамшиг юм.

Гамшигийн дараа, Хятадын засгийн газар эн тэргүүнд гамшигт өртсөн нутаг руу майхан, ноосон хөнжил зэрэг хүмүүнлэгийн тусламжийн бараа нийлүүлсэн байна. 31-нд Хятадын тэнгисийн цэргийн айлчлалын цуваа Шри Ланкад хүрэлцэн очиж, хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, аврах ажилд хэрэглэх завь зэргийг Шри Ланкын талд бэлэглэжээ. Хятадын эмчилгээний баг гамшгийн бүсэд очиж аврах ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна. 31-нд Хятадаас Шри Ланкад суугаа элчин сайдын яам Шри Ланкын улаан загалмайн нийгэмлэгт Хятадын улаан загалмайн нийгэмлэгийн олгосон гамшгаас аврах хандивын мөнгийг шилжүүлэн өгчээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе