• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аюулгүй зөвлөл террорист халдлагыг зэмлэн буруушаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-01 11:06:19

ХОУР-ын мэдээ: 5 сарын 31-д, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хэвлэлийн мэдэгдэлд: Мөн өдөр Афганистаны нийслэл Кабул хотод болсон террорист халдлагын хэргийг хатуу зэмлэн буруушааж, терроризмтой эрс тэмцэх хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ.

Мэдэгдэлд: Рамадан баярын үеэр гарсан террорист халдлагын хэргийг Аюулгүйн зөвлөл хатуу зэмлэн буруушааж, ямарваа хэлбэрийн террорист халдлага олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлдэг хэмээн онцолжээ.

Аюулгүйн зөвлөл энэ удаагийн террорист халдлагыг үйлдэгч, зохион байгуулагч, хөрөнгө мөнгөөр дэмжигчийг хуулийн дагуу шийтгэх ёстойг онцолжээ. Мэдэгдэлд: Олон улсын хууль, Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Афганистан зэрэг улсын засгийн газартай хамтран ажиллахыг аливаа улс орнуудаас шаардсан гэж тэмдэглэжээ.

5-р сарын 31-нд, Афганистаны нийслэл Кабул хотод амиа золиослогч этгээд автомашин дэлбэлсний улмаас наад зах нь 80 хүн амиа алдаж, 350 хүн шархадсан байна. Халдлага хийсэн газрын ойр хавьд Афганистаны засгийн газрын ордон, гадаадын улс орнуудын элчин сайдын яам, олон улсын байгууллагууд байжээ. Одоогоор ямар нэг байгууллага тус хэргийг үйлдсэн гэдгээ мэдэгдээгүй байна.

Далайнтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе