• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ДЭМБ-ын чуулган өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-01 15:26:21

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 70-р чуулган 5-р сарын 31-нд Женевт өндөрлөлөө. Чуулганаар Этиоп улсын харьяат Тедрос Аданом Гебрейсусыг тус байгууллагын шинэ ерөнхий захирлаар сонгосон бөгөөд вектороор халддаг халдварт өвчнөөс сэргийлэх, химийн бодисыг хянаж удирдах зэрэг олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрчээ.

Энэ жил 52 настай Тедрос Аданом Гебрейсус 1948 онд ДЭМБ байгуулагдсанаас хойших тус байгууллагын анхны Африк гаралтай ерөнхий нарийн бичгийн дарга болох юм. Тэрээр сонгогдсоныхоо дараа: "Нийт иргэдийн эрүүл мэнд, эрүүл мэндийн салбарын онц байдлыг зохицуулах, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашиг, цаг уур, хүрээлэн буй орчны өөрчлөлтөөс эх үүсвэртэй эрүүл мэндийн асуудлыг зохицуулах, ДЭМБ-ын бүтцийг өөрчлөх зэрэг 5 талын ажлыг удирдан зохион байгуулна" гэжээ.

Дашрамд дурдахад тэрээр ирэх 7-р сарын 1-нээс үүрэгт ажлаа хүлээж авах юм. 

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе