• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын холбоо, Хятад улс улам нягт хамтран ажиллана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-02 10:18:22

Хятад, Европын холбооны удирдагчдын 19 дэх уулзалт удахгүй Брюссельд болох гэж байгаатай холбогдуулан, Европын холбооны дарга Жан Клод Юнкер саяхан Синьхуа агентлагийн сэтгүүлчдэд ярилцлага өгч, Европын холбоо Хятад улсын удирдагчид энэ жилд гол нь хоёр талын түншлэлийн харилцааны хүрээг авч хэлэлцэх болно. Худалдаа, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, дижитал эдийн засаг болон ногоон, тогтвортой хөгжил зэрэг талаар улам нягт хамтран ажиллах боломжтой гэжээ.

Тэрээр, энэ жилийн уулзалт Европын холбоо болон Хятад улс дэлхийн хөгжлийн талаар ижил үзэл ойлголттой байдгийг гүйцэд харуулах " бэлэг тэмдэг" мөн. Хамтран зүтгэвэл "Дэлхий ертөнцийг улам эрч хүчтэй болгоно" гэжээ.

Жан Клод Юнкер 2014 оноос Европын холбооны зөвлөлийн даргаар ажиллах болсон юм. Тэрээр 1996 оны үед Люксембургийн ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хятад улсад анх айлчилж байсан. Ярилцлага өгөх үед тэрээр, "Хятад улс, Хятадын ард иргэд болон Хятадын урт удаан түүх, баялаг соёлыг биширсээр ирлээ. Хятад улсад олон удаа айлчлахдаа тус улс нээлттэй болж, хөгжил цэцэглэлтийн асар том өөрчлөлтийг нь олж харсан юм" гэж байлаа.

Жан Клод Юнкер: эдгээр он жилүүдэд би Европын холбоо, Хятад түншлэлийн харилцаа байгуулах нөөц хүч болон хоёр тал, дэлхийн бусад оронд үр өгөөж хүртээнэ гэдэгт бат итгэсээр ирлээ гэжээ.

Өдгөө Европын холбоо, Хятадын эдийн засгийн түншлэлийн харилцаа аль ч үеэс чухал болж байна. Европын холбоо бол Хятад улсын хамгийн том худалдааны түнш, Хятад улс бол Европын холбооны хоёр дахь том худалдааны түнш юм. Европын холбоо, Хятад улс хоорондын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 1.5 тэрбум еврог давж, олон ажлын байраар хангаж, эдийн засгийг хөгжүүлж байна гэж тэрээр хэлэв.

Ирээдүйн тухай Жан Клод Юнкер хэлэхдээ, Европын холбоо болон Хятад улс дүрэм журамд суурилсан олон улсын тогтолцоог байгуулж, олон улсын хамтын ажиллагааны механизм, байгууллагыг чангатгахын төлөө хамтран зүтгэнэ. Удахгүй Хамбургт болох Их 20-ийн дээд уулзалтын сайхан боломжийг ашиглан, бид Европын холбоо, Хятад улс хамт байх хүчтэй дохиогоо уламжлахыг хүсэж байна гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе