|
|
||
Ли Кэчян хэлэхдээ, Хятад болон Европын холбоо нь дэлхийн олон талт үзэл болон эдийн засгийн даяаршлын үйл явцад хувь нэмэр оруулагч болон ашиг хүртэгч юм. Одоогийн нөхцөл байдалд Хятад, Европын холбоо тогтвортой хамтын ажиллагаагаараа олон улсын тодорхой бус байдалд хандах хэрэгтэй байна. Энэхүү айлчлалаар дамжуулан Хятад, Европын харилцааг тогтвортойгоор гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр талын тогтвортой байдал, хамтын ажиллагаа болон хөгжлийн итгэл зоригийг сэргээхийг хүсэж байна гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Бельги дипломат харилцаа тогтоосон 46 жилийн турш хоёр орны харилцаа болон ажил хэрэгч хамтын ажиллагаа урт хугацаанд Хятад улс болон Европын холбооны орнуудын дунд хошуучилж байна. Хятадын тал Бельгийн талтай хамтдаа шинийг санаачилж, нөөцөө нэмэгдүүлэн, Хятад Бельгийн тал бүрийн найрамдал хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлж, хоёр ард түмэнд ашиг хүртээхэд бэлэн байна гэжээ.
Ли Кэчян Брюссельд айлчлах хугацаандаа Европын холбооны зөвлөлийн дарга Доналд Туск, Европын холбооны дарга Жан Клод Юнкер нартай хамт Хятад-Европын холбооны удирдагчдын 19 дахь уулзалтыг даргалж, сэтгүүлчидтэй уулзаж, гарын үсэг зурах ёслол болон холбогдох соёлын арга хэмжээнд оролцоно. Ли Кэчян Европын холбооны удирдагчидтай хамтдаа Хятад, Европын үйлдвэр худалдааны дээд уулзалтад үг хэлж, Хятад Европын жижиг дунд аж ахуйн нэгжийн эзэдтэй уулзана. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |