• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн олон улсын банк ирэх хоёр жилд Хятадад 1 тэрбум 600 сая ам.долларын хөрөнгө оруулна

China.com       (GMT+08:00) 2017-06-02 16:16:59
Тухайн орон нутгийн цагаар 6-р сарын 1-нд БРИКС-ийн орнуудын хөгжлийн банкны захирал Кмарт хэлэхдээ, тус банк ирэх хоёр жилд Хятадад 1 тэрбум 600 сая ам.долларын хөрөнгө оруулна гэжээ.

Тэрээр мөн өдөр Санкт-Петербургт болсон эдийн засгийн форумын үеэр хэвлэлийнхэнд хэлэхдээ, БРИКС-ийн хөгжлийн шинэ банк гишүүн орнуудын төслийг хянаж шалгаж байна. Тус банк энэ онд талуудад 2 тэрбум 500 саяас 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байна. Энэ тоо өнгөрсөн жилийг бодвол ихээхэн нэмэгдсэн гэжээ.

Кмарт хэлэхдээ, ирэх хоёр жилд БРИКС-ийн хөгжлийн банк Оросод 10 гаруй төсөл хэрэгжүүлнэ. Энэ онд наад захдаа 2 төсөлд хөрөнгө оруулна. Үүнд Алс Дорнодын бүс нутгийн төсөл бол тус банкны нэн тэргүүнд бодолцох чиглэлийн нэг юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе