• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэг бүс нэг замын хүрээнд Хятадтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн дэмжинэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-02 16:18:11
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 1-нд Санкт Петербургт хэлэхдээ, Хятад улс бол дэлхийн хамгийн том эдийн засгийн цогц орны нэг бөгөөд асар их нөөц хүчтэй юм. Нэг бүс нэг замын хүрээнд Хятадтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, мөн үүний зэрэгцээ Хятад улстай ШХАБ, БРИКС-ийн орнуудын үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагаагаа дэмжин хөгжүүлэхэд Орос бэлэн байна гэжээ.

В.Путин мөн өдөр Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн 21-р форумд оролцож байгаа дэлхийн 10 томоохон мэдээллийн агентлагийн удирдах хүмүүстэй уулзлаа. Тэрээр Синьхуа агентлагийн дэд дарга Жан Сүтангийн асуултад хариулахдаа эдгээр үгээ хэлсэн юм.

Тэр хэлэхдээ, Бээжинд нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд форумд оролцохдоо миний бие торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалт болон Европ Азийн эдийн засгийн холбооны хүрээнд хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлж байсан. Миний бие, мөн тэрчлэн Европ Азийн эдийн засгийн холбооны бусад гишүүн орны удирдагчид бүгд Хятад улс бол дэлхийн хамгийн том эдийн засгийн цогц орны нэг бөгөөд асар их нөөц хүчтэй, бид бүгдээрээ Хятадтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе