|
|
||
Ли Кэчян дарга Ши Жиньпиний түүнд илгээсэн дотнын мэндчилгээг эхлээд уламжиллаа. Тэрээр цааш нь хэлэхдээ Хятад, Германы дээд хэмжээний нягт харилцаа нь хоёр орны харилцааг хүчтэй дэмжиж байна. Өдгөө олон улсын байдалд тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ энх тайван, хөгжил, хамтын ажиллагааны их хандлага болон эдийн засгийн даяаршлын урсгал давагдашгүй юм. Би энэ айлчлалаараа Хятад, Германы дэлхийн энх тайван болон олон талт үзлийг хамгаалах, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох зэрэг талаар чухал нийтлэг ойлголттой боллоо. Энэ нь дэлхий дахинд тогтвортой байлгах дохио өгч байгаа юм гэжээ.
Ли Кэчян цаг уурын өөрчлөлтийн асуудал, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаарх Хятадын талын зарчимт байр суурийг дахин нотолж, Германы талтай олон салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өрсөлдөөн сорилтод хамтаар хандаж, бүс нутгийн болон дэлхийн энх тайван тогтвортой байдал цэцэглэлт хөгжлийг хамтдаа дэмжихэд Хятадын тал бэлэн байна гэж илэрхийллээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |