|
|
||
Жүншинь Агентлагийн мэдээ, Афганистаны албан ёсны сүүлийн үеийн мэдээнээс үзвэл, 31-ний өдөр Афганистаны нийслэл Кабул хотын элчин сайдын яамны дүүрэгт гарсан авто машин дэлбэлсэн халдлагад 90 гаруй хүн амиа алдаж, 461 хүн бэртэж шархадсан байна гэжээ.
Афганистаны Үндэсний аюулгүйн газар орон нутгийн цагаар 31-ний орой мэдэгдэл гаргаж, "Хакани сүлжээ" зэвсэгт бүлэглэл энэ халдлагын хэргийг зохион байгуулж, үйлдсэн байна гэж зэмлэн буруушаажээ. Өнөөг хүртэл "Хакани сүлжээ" зэвсэгт бүлэглэл халдлагын хэрэгт хариуцлага хүлээхээ зарлаагүй байна.
"Хакани сүлжээ" нь Талибантай нягт харилцаатай хэт даврагч бүлэглэл болох юм. Тэдний зэвсэгт хүчин Кабул хот болон зүүн хэсгийн зарим мужид үйл ажиллагаа хийж, маш олон удаа терроризмын халдлагын хэрэг үйлджээ.
Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани халдлагын хэргийг хатуу зэмлэн буруушаасан бөгөөд эндсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |