|
|
||
ХОУР-гийн мэдээ, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 6-р сарын 1-ний өдөр Цагаан ордонд, Америк дэлхийн цаг уурын өөрчлөлтийн "Парисын хэлэлцээр"-ээс гарах болно гэж зарлажээ.
Трамп мөн өдөр хэвлэлийн бага хуралд, "энэ өдрөөс эхэлж, Америк хүчин төгөлдөр бус "Парисын хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэхийг зогсоох болно" гэжээ. Тэрээр, "Парисын хэлэлцээр" Америкийг ашиггүй байдалд оруулж, харин бусад орнууд ашиг хүртэж байна. Америк хэлэлцээрийг дахин эхлүүлэх бөгөөд Америкт төв голч хэлэлцээр тохиролцох аргыг хайх болно гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама мөн өдөр мэдэгдэл гаргаж, Америк "ирээдүйгээс татгалзсан цөөхөн улс орнуудын эгнээнд орлоо" хэмээн шүүмжилсэн байна.
АНУ-ын Питтсбург хотын дарга твиттертээ "Питтсбург хотын ард түмэн "Парисын хэлэлцээр"-ийн чиг шугамын дагуу цаг уурын өөрчлөлтийг даван гарах болно" гэж бичжээ.
Мөн өдөр, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, Америк "Парисын хэлэлцээр"-ээс гарсан явдал нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг багасгах бүх дэлхийн аюулгүй байдлыг дэмжих хүчин чармайлтын хувьд "хүмүүсийг маш ихээр гонсойлгосон хэрэг болох юм" гэжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |