• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн цаг уурын зохицуулалтын ахицыг хамгаалж дэмжих болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-02 10:50:47

ХОУР-гийн мэдээ, ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүньин 1-ний өдөр хэвлэлийн бага хуралд, цаг уурын өөрчлөлт бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал юм. Ямарваа улс орон үүнээс хол хөндий байж чадахгүй. Хятад улс дэлхийн цаг уурын зохицуулалтын ахицыг үргэлжлэн хамгаалж, эрс тууштай дэмжих болно гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Бээжингийн цагаар 6-р сарын 2-ний өдөр "Парисын хэлэлцээр"-н тухай тогтоолыг зарлах гэж байна. Америк уг хэлэлцээрээр гарах болно гэж зарим мэдээлэлд мэдээлж байна. Өөр бас нэг мэдээнд, Хятад болон Европ маргааш хамтарсан мэдэгдэл гаргаж, "Парисын хэлэлцээр"-ийг дэмжих болно гэж мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан Хуа Чүньин:

Цаг уурын өөрчлөлт бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох юм. Ямарваа улс орон үүнээс хол хөндий байж чадахгүй. "Парисын хэлэлцээр"-ын ололт амжилт тийм амархан ирсэн биш юм. Үүнд олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн олон хамтын ойлголт шингэж байгаа бөгөөд бүх дэлхийгээр хамтран ажиллаж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулахад чиг хандлага болон зорилтыг улам тодорхойлсон гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе